Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг

  1. Татварын албаны хэмжээнд татвар хураах, татварын өр барагдуулах үйл ажиллагааг  хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих замаар төсвийн татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажлыг зохион байгуулах; 
  2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татвар хураах чиглэлээр гарсан  дүрэм, журам, заавар аргачлалыг  үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, бусад нэгжтэй хамтран ажиллах;
  3. Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөний сар, улирлын хуваарь хийх, хүргүүлэх, татварын орлогын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж удирдлагыг цаг үеийн шуурхай мэдээллээр хангах;
  4. Татвар хураах, өр барагдуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийн сегмент бүрт тохирсон нэгдсэн арга хэмжээний удирдамж, хөтөлбөр боловсруулах, харьяа нэгж, холбогдох бусад байгууллага, шаардлагатай тохиолдолд төрийн болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, нэгдсэн арга хэмжээ хамтран зохион байгуулах;
  5. Татварын тайлан, татварын улсын байцаагчийн актаар баталгаажсан татварын өрийг хураан барагдуулах, татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги, хүү тооцох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  6. Татвар хураах, өр барагдуулах чиглэлээр холбогдох тайлан, мэдээ, судалгааг татварын албаны хэмжээнд нэгтгэн гаргах, татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, цаашдын чиг хандлага, татварын орлогын бүтэц, татвар, төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийн судалгааг хийж Татварын албаны  удирдлагыг цаг үеийн үнэн, зөв, шуурхай мэдээллээр хангах;
  7. Онцгой албан татварын тэмдэг, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний захиалгыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх, олголт, зарцуулалтад нь хяналт тавих;
  8. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан хяналтын тоолуурын ашиглалтад хяналт тавих ажлыг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
  9. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд онцгой албан татварын тэмдгийн иж бүрдэл, програм хангамж бүхий хяналтын системээр дамжуулан хяналт тавих, онцгой албан татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах;
  10. Улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг холбогдох мэдээллийн санд бүртгэх, албан татварыг суутган тооцох, буцаан олгох ажлыг  мэргэжил, арга зүйгээр хангах, татварын орлогын бүртгэлд хяналт тавих, төрийн сан болон арилжааны банктай гэрээ байгуулах, татварын болон тусгай орлогын дансны орлого, зарлагын бүртгэлд хяналт тавих;

       Хуулийн мэргэжилтэн;

  1. Татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үйл ажиллагааг албаны хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  2. Татварын албаны нэгжийн удирдлага, албан хаагчид болон татварын харилцаанд оролцогчийг хууль эрх зүйн зөвлөгөөгөөр хангах;
  3. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах зорилгоор хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал, төсөл боловсруулах, дээд шатны байгууллагад хүргүүлэх;
  4. Татварын харилцаанд оролцогчийн татварын албанд захиргааны журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх явцад удирдлагыг хууль зүйн болон мэргэжил арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлэх;
  5. Татварын албыг төлөөлөн хууль, хяналтын байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад татварын албыг төлөөлөн байцаан шийтгэх, хэрэг хянан шийдвэрлэх, өр барагдуулах зэрэг ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шинжээчээр ажиллах албан тушаалтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон ажиллах;
  6. Төрийн болон байгууллагын нууцын хууль, тогтоомжид нийцүүлэн нууцын ажлыг эрхлэн, нууцын зэрэглэлтэй ирсэн, явсан албан бичгийг бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.