- Татварын албаны хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг хангах, хэрэгжүүлэх;
- Эрсдэлд суурилсан болон зах зээлийн сегментийн нэн тэргүүлэх асуудалд тулгуурлан татварын хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулахад санал өгөх, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах,шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал боловсруулан шийдвэрлүүлэх;
- Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны явц, үр дүнтэй холбоотой мэдээ, тайланг нэгтгэн гаргаж Татварын албаны удирдлагыг цаг үеийн үнэн зөв мэдээллээр шуурхай хангаж ажиллах;
- Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудас, үнэт цаас, тооцоот маягтуудын захиалах, хүлээн авч нэгдсэн захиалгын тооцоог гаргах, зарцуулалтад хяналт тавих ;
- Төсвийн орлогыг бүрэн төвлөрүүлэх, тогтвортой байдлыг хангах, татварын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор эрсдэл бүхий татвар төлөгчийн татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлээр иж бүрэн, хэсэгчилсэн, сэдэвчилсэн хяналт шалгалтыг хийх, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн тайлагнах;
- Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, ашиглах, холбогдох байгууллагууд болон албад хооронд мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах ажлыг зохион байгуулах;
- Татварын хяналт шалгалтын үр дүн, биелэлтэд хяналт тавих, баталгаажуулах зорилгоор хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд Татварын алба, татварын улсын /ахлах/ байцаагчтай холбоотой хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд татварын ерөнхий газрын удирдлагад мэдэгдэж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх;
- Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол мэдээлэл, хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шалгах, шалгалтын ажлыг зохион байгуулах, татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт зэрэг баримт материалыг харьяалагдах татварын алба, хууль хяналтын болон бусад байгууллагад шилжүүлэх, биелэлтийг хангах, түүнд хяналт тавих;
- Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг хангах чиглэлээр бүх шатны Маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах, хууль, хяналтын бусад байгууллагуудтай хамтран ажиллах ;
- Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
Мэдээлэл технологи, хариуцсан мэргэжилтэн:
- Татварын албаны мэдээллийн системийн хэрэглэгчийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
- Албаны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн , засвар, үйлчилгээ хийх, энэ ажлын хүрээнд холбогдох газар, хэлтэс, харьяа нэгжтэй хамтран ажиллах;
- Статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулалтын тогтвортой ажиллагааг хангах;
- Статистикийн мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтыг хангах;
- Татварын албаны хэмжээнд албан хаагч, ажилтнуудад татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах,