Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг

  1.  Татварын албаны хэмжээнд татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчдийг бүртгэх, татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  2. Татвар төлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг зохион байгуулах;
  3. Татварын тайлангийн ирц хангуулах, татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээ болон үйл ажиллагааны бусад чиглэлээр тайлан, мэдээ, судалгааг албаны хэмжээнд нэгтгэн гаргаж, татварын удирдлагыг цаг үеийн үнэн зөв мэдээллээр шуурхай хангах;
  4. Тайлангийн үзүүлэлтийн чанар, татвар төлөгчдийн дунд явуулах санал асуулга, төрийн болон төрийн бус байгууллагуудын санал хүсэлт, нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж буй мэдээлэлд тулгуурлан татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, сурталчилгааны ажлын чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх;
  5. Татварын хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчийг татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт  эдлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  6. Татварын харилцаанд оролцогчид болон олон нийтэд холбогдох хууль, журам, шийдвэрийг сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн   төлөвлөгөөтэй ажил зохион байгуулж, үр дүнг тооцох.