"САР НЭЭХ" ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ГАРГАДАГ БОЛЛОО
Цахим төлбөрийн баримт нь төлбөрийн анхан шатны баримт бөгөөд бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд бүр Нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгэгдсэн эсэхээс үл хамааран бичиж өгөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл та бараа бүтээгдэхүүн борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн л бол тухай бүрт нь төлбөрийн баримт гаргаж өгөх ба бараа бүтээгдэхүүний нэр, код, тоо хэмжээ, хэмжих нэгж, нэгжийн үнийн дүнг үнэн зөв байхад анхаараарай.
Хэрэв та бизнес эрхлэгчид олгосон төлбөрийн баримтаа засварлах зайлшгүй шаардлагатай бол цахим төлбөрийн баримтын системээр хүсэлтээ илгээн хянуулан шийдвэрлүүлэх боломжтой боллоо.