Хяналт шалгалтын тасгаас 2019 оны эхний 10 сарын байдлаар ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Татварын хяналт шалгалтанд хамруулах эрсдэл бүхий 36 татвар төлөгчийг шалгалтанд хамруулахаас 27 татвар төлөгчийг хяналт шалгалтанд хамруулж 12,631.1 сая төгрөгийн зөрчилд 306,6 сая төгрөгийн нөхөн татвар, 90,5 сая төгрөгийн торгууль, 65,3 сая төгрөгийн алданги, нийт 462.4 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан.
Татвар төлөгчийн татан буугдах хүсэлт болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, хүсэлтийн дагуу 25 татвар төлөгчийг төлөвлөгөөт бус хяналт шалгалтанд хамруулж 16,562.7 сая төгрөгийн зөрчил илрүүлэн 108.8 сая төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд 13,644.5 сая төгрөгийн зөрчилтэй 2 татвар төлөгчийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дүгнэлт бичиж шилжүүлсэн.
Татварын албаны зүгээс татвар төлөгчдөд арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлэн, татвар төлөгчийг татварын хууль зөрчих эрсдэлээс сэргийлэхэд анхааран ажиллаж байна. Найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг тухайн чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулан явууллаа.
Энэ төрлийн бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй байх, тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлэх, татварын албаны нэгдсэн системд холбогдоогүй, төлбөрийн баримт олгох төхөөрөмжгүй байх, и-баримт олгохгүй байх, тамга тэмдэггүй, хаанаас худалдан авалт хийсэн нь тодорхойгүй баримт бүрдүүлсэн байдаг зэрэг түгээмэл алдааг гаргадаг бөгөөд сургалтаар татвар төлөгчдөд тулгарч байгаа бодит асуудалд заавар, зөвлөмж өгч, тухайн зөрчилд хүлээлгэх хуулийн хариуцлага зэргийг татвар төлөгчдөд танилцуулан ажилласан нь татвар төлөгчдийн талархлыг хүлээж байв.
Татварын хяналт шалгалт | |
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook |