Татвар төлөгч иргэдийн анхааралд:

2019/11/20

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.18 дахь заалтын дагуу татвар төлөгч нь “ Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх “ үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл 6.5 , 12.1 болон 12.2 дахь заалтаар Хуулийн этгээдийг 1500 нэгж буюу 1500,0 мянган  төгрөг, орлогын 2-20 % -иар торгох, иргэнийг 150 нэгж буюу 150,0 мянган төгрөг, орлогын 2-20 %- иар торгох арга хэмжээ авч байгаа болно. Иймд иргэд та бүхэн бүх худалдаа эрхлэгч ААНБ, иргэдээс е-баримт өгөхийг шаардаж, өгөөгүй иргэн, ААНБ-ын мэдээллийг Төв аймгийн татварын хэлтсийн 01 тоот өрөөнд өөрийн биеэр болон бичгээр санал гомдолоо гаргаж, шийдвэрлүүлнэ үү !  

                                   Хамтран ажилласан танд баярлалаа.

Татвар төлөгч иргэдийн анхааралд:  
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх