Тоон гарын үсэг шинээр авах

2018/12/15

“Тоон гарын үсэг” нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн цахим гарын үсгийн төрөл юм.

Та шинээр тоон гарын үсэг авахын тулд

e-tax.mta.mn >>> Хүсэлт >>> Тоон гарын үсэг >>> Шинээр авах >>> Хүсэлт, өргөдөл, гэрээг бөглөх >>> Илгээх >>>

Цахим хуудас руу Татвар төлөгчийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтэрнэ

Үүний дараа

  • хүсэлтийг 1 хувь хэвлэн захирлаар гарын үсэг зуруулж, өргөдлийг 1 хувь, гэрээг 2 хувь хэвлэн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан
  • компанийн гэрчилгээний хуулбарыг флашийн хамт
  • тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий хүн иргэний үнэмлэхний хуулбартайгаа авчирч, өөрийн биеэр ирж авна.

Анхаарах зүйл: Тоон гарын үсэг дээр дарж орох үйлдэл хийх хэрэггүй. Орох боломжгүй, унших мэдээлэл агуулаагүй тул дарснаар алдаа үүсэх магадлалтай.

Тоон гарын үсэг шинээр авах  
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook