Монгол улсад байнга байрладаг
Монгол улсад байнга байрладаггүй
Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.
Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.
Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:
Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.
Албан татвар ногдох орлого – Албан татвараас чөлөөлөгдөх орлого – Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал = Албан татвар ногдуулах орлого
Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.
Албан татвар төлөгч сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.
Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:
Татварын төрөл |
татвар ногдуулах хувь |
төсөвт төлөх хугацаа |
Ногдол ашгийн орлогод |
10 |
суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор |
эрхийн шимтгэлийн орлогод |
10 |
|
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод |
40 |
|
эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод |
40 |
татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө |
үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод |
2 |
суутгагч ногдуулан суутган авч , уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор |
хүүгийн орлогод |
10 |
татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө |
эрх борлуулсны орлогод |
30 |
суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор |
гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн |
20 |
|
Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод: а/.Монгол улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого б/.хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр в/.эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого г/.Монгол Улын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого д/.Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого. |
20 |
суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор |
Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод |
10 |
татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө |
Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.
Энэ хуулийн 18.1.6-д заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг болон энэ хуулийн 18.1.8-д заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөлийг Засгийн газар батална.
Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
Албан татвар ногдох орлогоос энэ хуульд заасан хасагдах зардлуудыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ. Энэхүү алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар | |
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook |