Хувь хүний орлогын албан татвар

2018/12/14
Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч
  • Монгол Улсын иргэн
  • Гадаадын иргэн
  • Харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.
Албан татвар төлөгчийг
  • Монгол Улсад байнга оршин суугч
  • Монгол Улсад оршин суугч бус
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч
  • Монгол Улсад оршин суух байртай
  • Тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан
  • Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч
Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч
  • Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн
  • Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
  • Үйл ажиллагааны орлого
  • Хөрөнгийн орлого
  • Хөрөнгө борлуулснаас олсон орлого
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого
  • Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого
  • Шууд бус орлого
  • Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого-10%
  • Үйл ажиллагааны орлого-10%
  • Хөрөнгийн орлого-10%
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлого-2%
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого-5%
  • Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал-5%
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого-40%
  • Шууд бус орлого-10%
Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор

Хууль үзэх Тайлангийн маягт

Хувь хүний орлогын албан татвар  
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook